Улаанбаатар, Монгол Улс — Монгол Улсын Засгийн газартай зөвшилцсөний дагуу, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Др. Чинюн Диао 2025 оны тавдугаар сарын 28-наас үүрэгт ажилдаа орлоо.
БНХАУ-ын иргэн хатагтай Др.Диао нь хөдөө аж ахуйн салбарын судалгаа, хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны 25 жилийн ажлын туршлагатай. Тэрбээр Бээжингийн Хөдөө аж ахуйн их сургуульд энтомологийн (шавж судлал) чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшиж, шинжлэх ухааны магистр, философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
Др.Диао, 2023 оны зургаадугаар сараас Намиби улсад ХХААБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрбээр 2018 онд Мексик улс дахь БНХАУ-ын ЭСЯ-д Нэгдүгээр нарийн бичгийн дарга, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлахаар ажиллаж, хоёр талын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
Др.Диао ажлын гараагаа 1998 онд Бээжин хотын Зөгий судлалын институтээс эхлүүлж, 2007-2015 онд Зөгий судлалын институтийн Менежментийн газрын захирал, 2007-2010 онд Менежментийн газраас хэрэгжүүлсэн Нийгмийн хамгааллын салбарын Үндэсний тусгай судалгааны төслийг удирдан ажилласан. 2010-2015 онд Хятадын Үндэсний тэргүүлэх технологийн судалгаа ба хөгжлийн хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажилласан.
2009-2018 онд Др.Диао Хятадын Зөгий судлалын системийн Менежментийн газрын захирлаар ажиллажээ. 2014-2022 онд Зөгий судлалын институтийн Олон улсын хамтын ажиллагааны төслийн газрын захирал, 2015-2021 онд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Зөгий хамгаалах инновацын багийн ахлах ажилтнаар тус тус ажилласан байна.
Др.Диао нь ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Др.Винод Ахужагийн ажлыг үргэлжлүүлэх юм.
Ulaanbaatar, Mongolia — The Food and Agriculture Organization of the United Nations (FAO) is pleased to announce the appointment of Dr. Qingyun Diao as the new FAO Representative in Mongolia, effective 28 May 2025. Her appointment was made with the concurrence of the Government of Mongolia.
A national of the People’s Republic of China, Dr. Diao brings with her over 25 years of experience in agricultural research, development, and international cooperation. She holds a Doctor of Philosophy, a Master of Science, and a Bachelor of Science in Entomology from China Agricultural University in Beijing.
Prior to her appointment in Mongolia, Dr. Diao served as FAO Representative in Namibia since June 2023. Before joining FAO, she was First Secretary and Chief of the Agricultural Office at the Embassy of the People’s Republic of China in Mexico from 2018, where she contributed to strengthening bilateral agricultural collaboration.
Dr. Diao began her career in 1998 as a scientist at the Institute of Apicultural Research in Beijing. From 2007 to 2015, she served as Director of the institute’s Management Department, and concurrently, from 2007 to 2010, she led the Management Office of the National Special Research Projects for the Public Welfare Industries. From 2010 to 2015, she served as Chief Scientist of the National Key Technology Research and Development Programme of China.
From 2009 to 2018, Dr. Diao served as Director of the Management Office of the China Apiculture Research System. She also held the role of Director of International Cooperation Projects at the Institute of Apicultural Research from 2014 to 2022, and from 2015 to 2021, she was Chief Scientist of the Bee Protection Innovative Team at the Chinese Academy of Agricultural Sciences (CAAS).
Dr. Diao succeeds Dr. Vinod Ahuja, who previously served as FAO Representative in Mongolia.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!