Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Хурлаар дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.
Харин маргааш МАН-ын Бага хурал хуралдаж, УЗ-өөс сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
Одоогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, шадар сайд С.Амарсайхан нарын нэр шинэ Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн эхэнд бичигдэж байгаа гэх мэдээлэл бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!