Хоол, хүнсний салбарын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид болон хэрэглэгчдийг нэг дор цуглуулах, шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулах, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ болох “FoodEx Mongolia 2025” олон улсын үзэсгэлэн зургаадугаар сарын 06-ны өдөр Хүннү Шоппинг Моллын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэн 6 сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар Экспо Монгол ХХК, Ерөнхий ивээн тэтгэгчээр “Мах Импэкс” ХК, Дэмжигч байгууллагаар Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хүнсний хувьсгал ТББ хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнд бидний сайн мэдэх эрүүл, органик, баталгаатай 10 орчим улсын 70 гаруй нэр төрлийн шилдэг брэндүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 3 өдрийн турш танилцуулах юм. Үзэсгэлэнгийн танхимд Мал аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талх нарийн боов, чихэр, чихрэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, нарийн ногоо, халуун ногоо болон амтлагчууд, мах, махан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүн, далайн хоол, далайн хоол амтлагчууд, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд, бүх төрлийн шингэн хүнсний байгууллагууд оролцож байна.
FoodEx Mongolia 2025 үзэсгэлэнгийн үеэр буюу гурван өдрийн турш хүрэлцэн ирсэн нийт зочдод зориулан интертаймент тоглолт, тусгай хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд семинар, сургалт, хоол хийх үзүүлбэрүүдэд сууж, мэдлэгээ тэлэх боломжтой.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид зах зээл дээр шинээр гарч буй хүнсний бүтээгдэхүүн, эрүүл хүнс, органик хүнс зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг амсаж, туршиж үзэх, олон улсын болон үндэсний брэндүүдийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг нэг дороос харах, онцгой хямдрал, бэлэгтэй худалдаа, урамшуулалд хамрагдах, шууд худалдаа хийх, хямд үнээр худалдан авах юм.
Мөн хоол хүнс, хооллолт, эрүүл мэндтэй холбоотой мэргэжилтнүүдээс үнэгүй зөвлөгөө, мэдээлэл авах, шинжлэх ухаанд суурилсан зөв хооллолтын арга барилыг мэдэж авах, хүнсний үйлдвэрлэлийн шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг газар дээр нь үзэх, туршиж үзэх, хоол хүнсний салбарт ажилладаг хүмүүстэй танилцаж, харилцаа холбоо тогтоох, цаашдын бизнесийн хамтын ажиллагаанд оролцох зэрэг олон боломжуудыг нэг дор эдлэх боломжтой.
Холбоо барих мэдээлэл:
Утас: [8006-5668]
И-мэйл: [Conference@minex.mn]
Facebook хуудас: FoodEx Mongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!