Уншиж байна ...
Зураг
Зураг

УДШ-ээс П.Батчулуун эмчийн холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж цагаатгажээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:48 2025/06/04

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх (УДШ) өнөөдөр хаалттай хэлэлцэж шийдвэрээ танилцууллаа. 

"Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэсэн" гэдгийг Шүүх хуралдаан даргалагч, Танхимын тэргүүн Ч.Хосбаяр хэллээ. 

Тэрбээр "Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн П.Батчулуунд холбогдох хэргийн талаар зөвлөлдөж дараах шийдвэрийг гаргаж байна.

Хэргийн үйл баримтын хувьд Анхан болон Давж заалдах шатны шүүх бодитойгоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний зөвшөөрөл авсан баримтууд хангалттай.

Харин шөрмөсийг авах зөвшөөрөл авсан талаар хоорондоо зөрүүтэй таван зөвшөөрлийн бичиг хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А194 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Донороос эд эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх,  шилжүүлэн суулгах, устгах журмын дагуу зөвшөөрлийг аваагүй байна. Энэ журмыг зөрчсөн байна.

Энэ үйл нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд алдаа гаргасан байна гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан хүний цус, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Үүнд багтаж орно.

Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6-д мөн амьгүй донороос эд эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл эсвэл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан зохицуулалт бий.

Энэ хоёр юугаар ялгаатай вэ?

Нэгдүгээрт зөрчлөөс гэмт хэрэг болж шилжих босгыг хувьд сэдэл байх ёстой эсвэл 15.3-д заасан хууран мэхлэх арга, гэмт хэргийн сэдэл байх ёстой. Аргыг бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан. Харин сэдлийг тэр бүр заадаггүй. Гэхдээ ямар ч гэмт хэрэгт сэдэл, үйлдэл хоёулаа байх ёстой. Тэгэхээр энд сэдлээр ялгагдана.

Зөрчлийн хуульд заасан бичгээр зөвшөөрөл авах эсэх асуудал. Тодорхой маягт дээр зөвшөөрөл авах асуудал яригдаж байгаа учраас амаар зөвшөөрөл авах эсэх тухай яригдахгүй. Амаар зөвшөөрөл авсан тохиолдолд зөвшөөрөл аваагүйд тооцно.

Тэгэхээр зөвшөөрөл аваагүйгээр амьгүй донороос эд эрхтэн авсан нь гэмт хэргийг сэдэлтгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр байгаа.

Гэмт хэргийн сэдэл гэж юу вэ?

Өөртөө эсвэл бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо харсан эсвэл ямар нэгэн гэмт санааг агуулах байдлаар зөвшөөрөлгүй хохирогчоос эд эс эрхтэн авсан бол гэмт хэрэгт тооцно. Тэгэхээр шүүгдэгч П.Батчулуунд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тодорхой хувийн ашиг сонирхлыг эрмэлзэх, хонжоо олох зорилгоор хийгдээгүй, зохион байгуулалтгүй байдлаар зөрчигдсөн. Гэмт хэргийн шинжгүй. Гэхдээ зөрчлийн шинжтэй гэж үзнэ.  

Ингээд өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатгаж шийдвэрлэснийг мэдэгдье" гэв. 

10:44 2025/06/04

П.Батчулуун эмчийг суллахыг шаардаж, эрүүл мэндийн салбарын төлөөлөл УДШ-ийн гадна байр сууриа илэрхийлж байна. 

Тэдний зүгээс "Нэг эмчийн хэрэг биш, нийт салбарын хувь заяа", "Жагсаалтад хүлээгдэж байгаа өвчтөнүүдийн амь насны өмнө хэн хариуцлага хүлээх вэ?", "Эмч нар алдаа гаргах гэж биш, амь аврах гэж тулаанд ордог", "Донор хүлээсэн өвчтөнүүдийн амь насыг Дээд шүүх аврах уу" гэж бичсэн уриа лоозонг барьцгаажээ. 

Төлөөлж ирсэн эмч нарын байр суурь:

  • Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй иргэн донороо хүлээж байна. Ихэнхдээ биеийн байдал хүнд хүмүүс хүлээдэг. Харамсалтайгаар донороо хүлээж байх хугацаанд жилд 5-10 хүний амь нас эрстдэг. Амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эдгээр хүнд гол итгэл найдварыг өгч байна. Гэвч өнгөрсөн оны долдугаар сараас нэг ч донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийгээгүй.
  • УДШ зөв талаас нь харж, Монгол Улсын эрүүл мэндийн салбар тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарыг амьд үлдээх байх гэсэн итгэл найдвартайгаар хүлээж байна.
  • П.Батчулуун эмчийн хэргийг хоёр дахь шатны шүүхээр ялтай хэвээр үлдэхээс өмнө Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д мэс заслын эмчээр ажиллаж байсан.  Энэ хэргийг эсэргүүцэж, би ажлаасаа гарсан. Би Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллахаас татгалзаж байгаа. Хэлмэгдүүлэлтийн ийм нөхцөл байдалд эмч нар яаж ажиллах юм бэ.
  • Манай салбар үнэхээр доройтолд орж байна. Бүтэн жил хагасын турш амьгүй донор огт гарсангүй. Үүний ард хэдэн хүний амь нас хохирч байгаа вэ гэдгийг ойлгож байгаа эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй байна.
  • Хэрвээ УДШ-ээр шударга ёс тогтож П.Батчулуун эмч цагаатгагдвал залуу үеийн төлөөлөл бид цаашдаа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллах эсэхээ шийднэ.
  • П.Батчулуун эмчээр туг тахиж боломгүй байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө явж байгаад золиос болж байна даа. 

09:56 2025/06/04

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх (УДШ) өнөөдөр хаалттай хэлэлцэж байна. 

Эргэн сануулахад хүний их эмч П.Батчулуунд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сард болж, түүнд оноосон 2 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээсэн билээ. 

Улмаар Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УДШ хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдэгт найдаж буйгаа П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлж байсан. 

Тэгвэл ийнхүү өнөөдөр дээрх хэргийг УДШ хаалттай хэлэлцэж байна. 

Шүүх хуралдааны оролцогч: Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, Б.Баяраа, Э.Ганбат, Б.Цэнгүүн, Г.Оюунцэцэг

Шүүх бүрэлдэхүүн: Ч.Хосбаяр, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Б.Амарбаясгалан