Хүргэлтийн хамгийн том дэд бүтэцтэй FreshPack цахим худалдааны платформ өнөөдөр вэб хувилбар болох FreshPack.mn-ийг албан ёсоор нээлээ. Ингэснээр тус платформтой хамтран ажилладаг 200 гаруй дотоодын бизнесийн цахим орчин дахь маркетинг борлуулалтыг тэлэх, хэрэглэгчдэд хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааны инфра бүтцийг өргөжүүлэх стратегийн хүрээнд хийгдэж буй томоохон алхам юм.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэхэн хүнс, чанартай өргөн хэрэглээний бараа, мах махан бүтээгдэхүүн, технологи, ном гээд их хотын амьдралын хэв маягийн бүтээгдэхүүнүүдийг онлайнаар найдвартай хүргүүлэх эрэлт нэмэгдэж байгаа энэ үед хэрэглэгчид одоо FreshPack вэб сайтаар дамжуулан шууд захиалга хийх, барааны мэдээлэл авах, хүргэлтийн хугацааг хянах, хялбар худалдан авалт хийх боломжтой боллоо.
Уламжлалт цахим худалдааны платформуудаас ялгаатай нь FreshPack нь шуурхай болон бусад олон төрлөөр бизнес эрхлэгч нарыг хэрэглэгчтэй шууд холбох fast-commerce загварыг баримталдаг. Ингэснээр жижиг, дунд бизнесүүд өөрсдийн цахим системд хөрөнгө оруулалт хийх шаардлагагүйгээр онлайн худалдаа, хэрэглэгч татах, хамтарсан маркетингийн сувагтай болж хамгийн гол нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгч нартаа шуурхай хүргэх боломжтой юм.
“Монголд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнх нь цар хүрээ, буюу traffic сайтай цахим худалдааны шийдлээр хомс байдаг. Харин FreshPack нь зөвхөн борлуулалтын суваг бус, бизнесийн өсөлтийг хурдасгах системийг санал болгодог” хэмээн эх сурвалж онцолжээ.
FreshPack нь 5 агуулах, 200 гаруй PPbox бүхий Улаанбаатар хотыг хамарсан хүргэлтийн өргөн дэд бүтцийг ажиллуулж байна. Энэхүү бүтэц нь Цагаан сар, Наадам, Шинэ жил зэрэг оргил захиалгын үеэр хэрэглэгчдэд найдвартай, цаг тухайд нь бүтээгдэхүүн хүргэх чадамжийг бий болгожээ.
“Бидний алсын зорилго бол FreshPack платформыг логистик, худалдаа, өгөгдөл гурав нэг дор ажиллах замаар Нийслэл хотын хүн бүрийн амьдралын чанарыг сайжруулсан, дижитал дэд бүтэц болгоход оршино” хэмээн FreshPack-н хамт олон онцолжээ.
FreshPack нь түнш байгууллагууддаа зорилтот хэрэглэгч татах, давтамжтай худалдан авалт дэмжих маркетингийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Primeat, APU Dairy, Anungoo зэрэг дотоодын тэргүүлэгч компаниуд FreshPack-тай хамтран урамшуулал, апп доторх хямдрал, улирлын багцуудаар дамжуулан хэрэглэгчтэй илүү үр дүнтэй холбогдож байна.
Мөн FreshPack вэб платформын нээлттэй зэрэгцэн 2025 оны нэгдүгээр хагасаас эрүүл мэнд, хүүхдийн бараа, хоолны бэлдэц, цэцэг, электрон, тасалбар зэрэг шинэ ангиллуудыг нэмэх замаар амьдралын хэв маягийн хэрэглээг цогцоор нь хамарсан үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Вэбсайтаар зочлох: www.freshpack.mn
Хамтран ажиллах и-мэйл: info@freshpack.mn
Утас: 7777-5020
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!