• 6 сарын 9, Даваа

"Динза Цондоолой" нэрийн бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Номоор дамжуулан, мэдлэг боловсрол олгох зорилготой "Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-аас нэрийн бүтээгдэхүүний уралдааныг насны хязгааргүй зарлаж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Бүтээлийг тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах аж.

Бүтээлийн шалгуурын талаар "Хүүхдүүдэд өөрийгөө нээн олох, бүтээлч үйлдвэрлэлд амтших бодит боломжийг нээхийг зорьсон. 

Орчин үеийн хүүхдийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд нийцсэн, уран сэтгэмж, үндэсний онцлогийг шингээсэн, шинэлэг бүтээлээ дижитал эсвэл зурмал байдлаар хүлээн авна. 

Бүтээлийн үзэл санаа, зохиомжийг ойлгомжтой, товч тодорхой бичихийг оролцогчдодоо сануулъя" гэлээ. 

"Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-аас гаргаж буй нэрийн бүтээгдэхүүнүүд зөвхөн бага насны хүүхэд биш

  • бага ангийнхан
  • ахлах анги
  • залуучуудад чиглэсэн байна.

Өөрөөр хэлбэл хүүхэд, өсвөр насныхан, ахлах насныхан, оюутнууд, гэр бүлийнхэн, өвөө эмээ нарт ч зориулагдах онцлогтойг дурдаж байлаа. 

“Ирмүүн” агентлагийн бүтээлч баг болон “Динза Цондоолойгийн анд найзууд” фэйсбүүк хуудсаар уралдааны ялагчдыг шалгаруулах аж. 

Насны хязгаарын тухайд: 

Бүтээлч хүүхэд залуус, аав ээжүүд, өвөө эмээ нарын өмнө насны ямар ч хязгааргүйгээр бүтээлээ амилуулах нээлттэй сонгон шалгаруулалт гэдгээрээ онцлог.

Нэрийн бүтээгдэхүүнийг оролцогч өөрөө санаачлах боломжийг олгож байгааг ярилаа.