Уншиж байна ...

"Энэ Пүрэв гарагийн 16:00 цагт газар хөдлөлтийн дадлага, сургуулилалтын зарлан мэдээлэх дохио дуугарна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын ерөнхий газраас гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болох газар хөдлөлтийн дасгал сургуулилалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3.5 магнитуд болон түүнээс дээш хэмжээний газар хөдлөлт 15 удаа бүртгэгдсэн ба түүнээс доош хэмжээний газар хөдлөлт маш их бүртгэгдэж байгаа юм байна.

Иймд гуравдугаар сарын 27-ны өдөр буюу энэ Пүрэв гарагт 16:00 цагаас зарлан мэдээлэх дохио дуугарах ба газар хөдлөлтийн дадлага сургуулилалтад иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Дүүрэг болгонд түр цуглах талбай бий. Тус цэгт цуглах ёстой гэв. 

Газар хөдлөлтийн үед цуглах цэгүүдийн жагсаалт: