Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэд зориулан дараах мэдээллийг гаргажээ.
"Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд, үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг хүсье.
Музейн танхимуудаар зочлоход үзэгч Та багадаа л гэхэд 2-3 цагийг зарцуулахыг бодолцоорой. Музейн есдүгээр давхарт байрлах Их хааны өргөөн дэх Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, шүтээн Их цагаан туг, хасбуу алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй, бусад танхимууд долоо хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!