Уншиж байна ...
Зураг

"Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэлд 781 алба хаагч ажиллана"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баяр амралттай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэлд 781 алба хаагч ажиллана" гэдгийг Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа хэлсэн юм. 

Тэрбээр "Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Орон нутагт 40 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Цагдаагийн байгууллагын хуваарь томилгоотой алба хаагчдаас гадна 5,416 албан хаагч нэмэгдлээр сар шинийн баярын өдрүүдэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.