Уншиж байна ...
Зураг

МУГЖ О.Гэрэлсүх: Ийм том цолыг хүртэнэ гэж бодож явсангүй. Урдах ажлаа л хийж, дүрээрээ ариусал, ухаарлыг өгөхийг бодож явдаг

М.Батчимэг, ikon.mn
3 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүхийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор шагнав. 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ О.Гэрэлсүх "Анх 1987 онд 14 настай байхдаа "Амьдралын нахиа" кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлснээс хойш 40 гаруй жил болсон байна. Театрын гараагаа 1996 онд "Ромео Жульет" жүжгийн Ромеод тоглосноор эхэлж байлаа. Ийм том цолыг хүртэнэ гэж бодож явсангүй. Урдах ажлаа хийж, дүрээрээ ариусал, ухаарлыг өгөхийг бодож явдаг. Өглөө аавынхаа зурагт мөргөсөн. Аав, ээждээ их талархаж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав