2024 оны 2 сарын 15-ны өдөр “Intuitive Machines” компани 50 гаруй жилийн дараа АНУ-аас сар руу IM-1 Odysseus сансрын хөлгийг хөөргөсөн ба ингэхдээ Columbia брэндийн алдарт дулааныг хадгалдаг Omni-Heat™ Infinity технологийг сансар огторгуйн эрс тэс уур амьсгалаас хамгаалах зорилгоор ашигласан.
Энэхүү Intuitive Machines болон Columbia брэндийн хамтарсан анхны сансрын хөлөг амжилттайгаар саран дээр газардсан. Амжилттай хамтын ажиллагааны дараагаар судалгааны цар хүрээгээ тэлж, IM-2 болох Athena сансрын хөлгийг хөөргөхдөө дахин Omni-Heat™ Infinity технологийг ашигласан ба нэмж нарны хэт ягаан туяанаас хамгаалах Omni-Shade™ технологийг хөлгийг хэт халалтаас сэргийлэх зорилгоор ашиглаж хоёр дахь сансрын хөлөг өнөөдөр сар руу хөөрөхөд бэлэн болсон байна. Энэхүү төсөл нь нарны аймгийн системийг илүү сайн ойлгож, судалж, хүмүүсийн нарны аймаг, сансар огторгуйн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны асар том эрэл хайгуул юм.
NASA-н Артемис хөтөлбөрийн хүрээн дэх IM-2 төсөл нь эрдэмтэн судлаачдад сарны тухай гүнзгийрүүлэн судлах суурийг нь тавьж өгсөн.
Columbia брэнд нь зах зээлд тэргүүлэх технологи, хамгийн сайн чанар, загвартай эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгохын тулд судалгаа шинжилгээ, инновацыг тасралтгүй хийдэг бөгөөд уг төсөл нь Columbia брэндийн бүтээгдэхүүн дэх технологи ирээдүйд хэрэглэгчдийн гар дээр чанарын өндөр түвшинд очих боломжид томоохон түлхэц болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!