Өнөөдөр Улаанбаатар хотод 3 хэм дулаан байгаа нь энэ оны хотын анхны дулаан өдөр болж байна.
Нийт нутгийн хувьд өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Маргааш буюу хоёрдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +2...+4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!