13:37 2025/02/27
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Билгүүн "Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Мөн шагналынхаа нэр хүндийг цаашид яаж дааж авч явах ёстой тухайгаа бодож байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, багийнхандаа баярлалаа. Багш дасгалжуулагч нартаа, шигшээ багийн үе үеийн бүрэлдэхүүндээ баярлалаа.
Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжөөд 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд таван гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин цолтой Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр гэж хоёр ах маань бий. Миний хувьд гурав дахь гавьяат тамирчин нь болж байгаа.
Би энэ хүндтэй шагналыг авна гэж хэзээ ч бодож байсангүй. Өнөөдөр энэ шагналыг авч байхдаа надтай цуг авах ёстой Т.Санчир найзыгаа их бодож байлаа. Дараа нь манай найз авах байх гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
09:36 2025/02/27
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн байж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг өнөөдөр төрийн дээд одон медаль, цолоор шагнаж байна.
Энэ өдөр "Хасын хүлэгүүд" багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин болж байна.
Тэрбээр сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш 20 орчим жилийн хугацаанд эх орныхоо нэрийг олон улсад таниулж, хүүхэд залууст энэ спортыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
13:37 2025/02/27
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Билгүүн "Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Мөн шагналынхаа нэр хүндийг цаашид яаж дааж авч явах ёстой тухайгаа бодож байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, багийнхандаа баярлалаа. Багш дасгалжуулагч нартаа, шигшээ багийн үе үеийн бүрэлдэхүүндээ баярлалаа.
Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжөөд 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд таван гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин цолтой Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр гэж хоёр ах маань бий. Миний хувьд гурав дахь гавьяат тамирчин нь болж байгаа.
Би энэ хүндтэй шагналыг авна гэж хэзээ ч бодож байсангүй. Өнөөдөр энэ шагналыг авч байхдаа надтай цуг авах ёстой Т.Санчир найзыгаа их бодож байлаа. Дараа нь манай найз авах байх гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!