Уншиж байна ...
Зураг
Зураг

"Маргаашаас нөөцийн хонины махыг гулуузаар нь зарахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийт 10 аж ахуйн нэгжийн 8,713 тонн нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхлээд буй.

Сар шинийн баярыг тохиолдуулан есөн дүүргийн 18 байршилд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу нэг килограммыг 11,800 төгрөгөөр тооцож гулуузаар нь борлуулж байгаа юм. Уг өргөтгөсөн худалдаа өнөөдрийг дуустал үргэлжлээд өндөрлөнө гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байгаа бол нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах бөгөөд нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоожээ.

зураг