Уншиж байна ...

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах хуваарьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөс мөрдөгдөж байна.

Уг зохицуулалт хоёрдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах хуваарьтай байна.

Тодруулбал хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл

Хоёрдугаар сарын 23, 25, 27-нд тэгш буюу 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Харин бүсчлэлийн хувьд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.

зураг