Уншиж байна ...

Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь болон түр хаагдах өдрүүд

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас танилцууллаа. 

Тус мэдээллээс харахад агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Харин Монгол-Оросын хилийн авто замын Ульхан, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх боомтыг сар шинийн баяр болон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрүүдэд түр хаах юм.

Монгол-Хятадын хилийн авто замын Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтыг дээрх өдрүүдэд түр хаах аж. Төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллахаар байна.

зураг