Шар айргийн амт, чанар, үнэ цэнээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог “Heineken” брэндийн зүгээс 2013 оноос хойш Олон улсын бартендеруудын дунд “Heineken Global Draught Champions” буюу Задгай шар айргийг төгс аягалж, үйлчлэх дэлхийн аварга бартендерийг шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг ба цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаад энэ жилээс дахин үргэлжлүүлэн зохион байгуулж эхэллээ.
Уг тэмцээн нь “Heineken” компанийн өлгий нутаг Нидерланд улсын Амстердам хотноо 2024 оны 12 сарын эхний 7 хоногт амжилттай зохион байгуулагдаж Монгол, Швед, Хорват, Энэтхэг, зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс 20 гаруй орны шилдэг бартендерүүд уг тэмцээнд өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Тэмцээн нь шар айргийн төгс аягалалтыг нийт 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд энэ жилийн тэмцээний шүүгчээр Heineken Experience-ийн Гүйцэтгэх захирал Lieke Wastendorp, Heineken компанийн Борлуулалт Маркетингийн Захирал Bram Westenbrink, Дэлхийн задгай шар айраг аягалалтын мастер Martijn van Assendelft de Coningh нар ажиллаа. Улс бүрийн шилдгүүдтэй Монгол улсаа төлөөлөн “976 Ulaanbaatar” рестораны бартендер Наранбилэгт өрсөлдөн гайхалтай аягалалтаараа хагас финалд шалгаран 5-р байр эзэлсэн бөгөөд Малайз улсын бартендер Jason Dennis Dcruz “Heineken Global Draught Championship 2024”-ийн аварга боллоо.
Монгол дахь Heineken брэндийн хамт олны зүгээс 2024 оны 11 сарын 1-ний өдөр “Heineken Mongolian Draught Championship 2024” тэмцээнийг зохион байгуулж, Улаанбаатар хотын шингэн хүнсний соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй шилдэг 25 харилцагчийн бартендерууд өрсөлдөж “976 Ulaanbaatar” рестораны бартендер Наранбилэгт шалгарснаар Монгол улсаа төлөөлөн Дэлхийн шилдэг бартендеруудтай өрсөлдөхөөр Амстердам хотыг зорьсон билээ. 2025 онд бид Heineken задгай шар айргаар үйлчилдэг илүү олон харилцагчид, бартендерүүдийг уг тэмцээндээ оролцуулж, бэлтгэн энэхүү Дэлхийн бартендерийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдүүлэх болно.
“Төгс үйлчилгээ, төгс аягалсан задгай шар айрганаас эхлэлтэй” Задгай Heineken шар айргийг аяглахад ердөө 25 секунд л шаардлагатай. Бартендерийн гайхалтай аягалсан шар айргийн үр дүнд хэрэглэгч шинэхэн Heineken задгай шар айргийн тааламжит амтыг эхний балгаас л мэдрэх боломжтой юм.
Heineken Star Serve, Proud to serve Heineken beer from AMSTERDAM to ULAANBAATAR.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!