ХХБ-ны ууган салбаруудын нэг Эрдэнэт салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ онд тохиож байна. ХХБанкны Эрдэнэт салбар анх 1999 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотноо Чандмань төвд 807-р салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Ойн баяраараа ХХБ эх үрсийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д нярайн шарлагын аппарат бэлэглэлээ. (2024.12.06)
Орхон аймагт сард дунджаар 190 хүүхэд төрдгөөс 170 гаруй нь “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д төрдөг байна. Шинээр төрсөн хүүхдийн 50 орчим хувь нь нярайн шарлалттай төрдөг бөгөөд төрөх эмнэлгээс гарсны дараа ч 17% нь эмнэлэг дээрээ ирж шарлагын эмчилгээнд ордог аж.
Иймд ХХБ нийгмийн хариуцлагын хүрээнд “Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв”-д нярайн шарлага хийхээс гадна дутуу төрсөн ургийг бойжуулахад ашигладаг инкубатортой аппаратыг бэлэглэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!