Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.
Монгол улс 2023 онд 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 6.29 их наяд буюу 29 хувийг нь ТОП-100 аж ахуйн нэгж бүрдүүлсэн гэжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний (68.9 их наяд) 73%-ийг (50.4 их наяд) бүрдүүлжээ. ТОП-100 аж ахуйн нэгжид манай улсын нийт ажиллагсдын 7 хувь буюу 83.7 мянган хүн ажилладаг гэж мэдээллээ.
Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
КОМПАНИ дээр дарж ААН-үүдийг үсгийн дарааллаар харах,
ӨӨРЧЛӨЛТ дээр дарж хамгийн олон байраар урагшилсан/ухарсан ААН-үүдийг харах боломжтой.
2023 оны ТОП-100 компаниудыг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар-62, Өмнөговь-25, Дорноговь-3, Сэлэнгэ-3, Дархан-Уул-2, Ховд-2, Дорнод-1, Завхан-1, Сүхбаатар-1 ААН тус тус харьяалагдаж байна. Өмнөговь аймгийн 25 ААН энэхүү жагсаалтад орсон нь өмнөх оны үзүүлэлтээс (2022 онд Өмнөговь аймгийн 10 ААН шалгарч байсан) 150%-иар өссөн ба Улаанбаатар хотын үзүүлэлт буурахад голлох нөлөө үзүүлжээ.
Нийт ААН-үүдийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна.
Уг жагсаалтад багтсан компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:
График #1: ААН-үүдийг салбараар нь бүлэглэн үзүүлэлт тус бүр дахь жинг харуулав
ТОП-100 компанийн жагсаалтад санхүү, даатгалын салбарт ажилладаг 6 компани орсон бөгөөд нийт ашгийн 36%, хөрөнгийн 30% эзэмшиж байна. Тэгвэл яг ижил 6 компани орсон үйлчилгээний салбар нийт ашгийн 1%-ийг бүрдүүлжээ.
Үзүүлэлтүүд | 2021 | 2022 | 2023 |
---|---|---|---|
ДНБ (оны үнээр, их наяд.төг) | 43.0 | 52.9 | 68.9 |
ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) | 35.4 | 38.4 | 50.4 |
ДНБ-д эзлэх хувь, % | 82% | 74% | 73% |
Нийт татварын орлого (их наяд.төг) | 11.3 | 15.6 | 21.5 |
ТОП100 татвар (их наяд.төг) | 5.1 | 4.3 | 6.29 |
Нийт татварын орлогод эзлэх хувь, % | 45% | 28% | 29% |
Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) | 1,127 | 1,158 | 1,197 |
ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) | 99.0 | 71.2 | 83.7 |
Нийт ажиллагчдын тоонд эзлэх хувь, % | 8.8% | 6.2% | 7% |
(байр, лого)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!