Уншиж байна ...

Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 49 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн прокурорын газраас өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд эрхээ хасуулсан эсхүл согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Согтуугаар автомашин жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу автомашин жолоодсон тохиолдол Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна. 

Тодруулбал Нийслэлийн Налайх Багахангай дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 32, Багануур дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 51, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 67, Баянзүрх дүүрэгт 94 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 103 хэрэг бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн дахин автомашин жолоодсон тохиолдол 1,029 гарч байсан бол хуулийн хариуцлагыг чангаруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор хоёр дахин буурчээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар