Уншиж байна ...

Цахилгаан станцуудын нүүрсний тээвэрт “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон явж байна

А.Золжаргал, iKon.mn
1 цаг 8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Н.Батхүрэл

Улаанбаатар төмөр зам” ХНН нь  нийслэл хот болон томоохон хот сууринуудыг дулаан цахилгаанаар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон нийслэлийн ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан ДЦС болон Дархан, Эрдэнэтийн ДЦС-ийн нүүрсийг өдөр бүр тасралтгүй 24 цагийн турш тээвэрлэж байна. Эдгээр хот сууринуудын цахилгаан дулааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил орон нутгийн нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 15 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ. “УБТЗ” ХНН нь жил бүр 10 орчим сая тонн эрчим хүчний нүүрс тээвэрлэж, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байна.

Нийслэл болон томоохон  хот сууринуудын айл өрх, албан газруудыг найдвартай дулаан цахилгаанаар хангахын тулд ДЦС-уудын нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой анхаардаг бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ДЦС-2  18 хоногийн, ДЦС-3  14 хоногийн, ДЦС-4  17 хоногийн, Амгалан ДЦС 40 хоногийн, Дарханы ДЦС 15 хоногийн, Эрдэнэтийн ДЦС 20 хоногийн нөөцтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд УБТЗ нь өөрийн эзэмшлийн вагонуудаас гадна “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг  байгууллагаас вагон түрээсээр нэмж авч нүүрсний тээвэрт ашиглаж байна.

“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон жил ДЦС-уудын нүүрсний тээвэрлэлтийг найдвартай зохион байгуулж байдаг ч тус тээврээс ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байдаг нь хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж байдаг юм.

 

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН