Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "ХХ зууны Монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100" эрдэм шинжилгээний хурал болно

ikon.mn
2 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АТГ-ын Олон нийтийн төвд

09:30 цагт Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулан олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Туушин зочид буудлын Сүлд танхимд

10:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс “Төсөв 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

"Чингис хаан" Үндэсний музейн хурлын Их танхимд

10:00-17:30 цагт Монгол Улсын Төрийн шагналт, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, эрдэмтэн-зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгч Ш.Гаадамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "ХХ зууны Монгол хэл бичгийн ухааны хөгжил, төлөвшил: Шанжмятавын Гаадамба-100" эрдэм шинжилгээний хурал болно.

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд

13:00 цагт Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Парламентын ил тод байдал" нээлттэй хэлэлцүүлэг болно.