Уншиж байна ...

Бидний заавал мэдэх төлбөрийн системийн шинэ чиг хандлага: “Subscription Economy” буюу “Захиалгад суурилсан бизнес загвар”

ikon.mn
2 цаг 26 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Амралтын өдрөөр та буйдан дээрээ амрангаа дэлхий дахиныг шуугиулж буй кино цувралуудыг Netflix, AppleTV+, Disney+ гэх мэт стримингээс үзээд сууна гэхээр ямар санагдаж байна? Энэ төрлийн контентын үйлчилгээг аваад, түүнийхээ төлбөрийг төлж буй загвар нь “subscription” буюу захиалгад суурилсан бизнесийн загвар юм. Энгийнээр хэлбэл хэрэглэгчийн тав тухыг дэмжих зорилготой “захиалгат төлбөрийн систем” гэж нэрлэж болно. 

Дэлхий дахинд тренд болоод байгаа бүхий л үйлчилгээ дээрх төлбөрийн системийг нэвтрүүлээд байна. Жишээ нь: Захиалгын үйлчилгээ эрхлэгч Amazon Prime, дэлхийн дуу хөгжмийн хамгийн том платфмуудын нэг Spotify, эсвэл АНУ-ын хамгийн алдартай хэвлэл болох “The Wall Street Journal” сонин,  программ хангамжийн Adobe Creative Cloud, Microsoft 365 гэх мэт бүхий л үйлчилгээг бид захиалгаар дамжуулан хэрэглэх боломжтой болсон. Үүнийг цогцоор нь “subscription economy” буюу “захиалгад суурилсан эдийн засаг” гэж нэрлэж байна.

Тэгвэл Монголчууд бид зөвхөн хэрэглэгч байгаад зогсохгүй тэдний жишгээр ажиллаж яагаад болохгүй гэж. Ингэхийн тулд хамгийн түрүүнд бид захиалгад суурилсан энэ загварын талаар  зайлшгүй мэдлэгтэй байх шаардлага тулгараад байна.

Контент захиалж үзэх нь хэрэглэгчдэд хэд хэдэн  давуу талыг олгож байдаг. Тухайлбал:

  1. Зардал болон цагаа хэмнэх

Захиалгын загвар нь ихэвчлэн уламжлалт худалдан авалттай харьцуулахад илүү хямд үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг олгодог. Мөн дээр нь тогтмол авах шаардлагатай үйлчилгээнд олон дахин гүйлгээ хийх, эсвэл биеэр очих шаардлагагүйн дээр цагаа хэмнэн үйлчилгээ авах боломж олгодгоороо давуу талтай.

  1. Урьдчилан төлөвлөх боломжтой төлбөрт үйлчилгээнд нэг л удаа бүртгүүл.

Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дахин дахин худалдан авах эсвэл түрээслэх шаардлагагүйгээр хүлээн авах, үзэх, нэвтрэх боломжуудыг олгож байдаг. Гэхдээ үүний цаана хэрэглээндээ тааруулан захиалгаа хэзээ идэвхжүүлэх, цуцлах вэ гэдэг сонголтоо хийх хэрэглэгчийн өөрийн хариуцлага бас байдаг гэдгийг санах хэрэгтэй.

  1. Уян хатан байдал.

Захиалгад суурилсан бизнесийн загвар нь үйлчлүүлэгчдэд хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг удаа өндөр дүнгээр худалдан авахын оронд төрлийг сонгож ашиглаад, цуцлах боломжийг олгож, өөрийнхөө ​​хэрэгцээнд нийцсэн туршлагыг бий болгох боломжийг олгож байдаг.

  1. Эрсдэл бага

Та нэг л удаа мэдээллээ бүрэн оруулж, захиалгат төлбөрийн системд бүртгүүлж, тогтмол үйлчилгээгээ авснаар албан ёсны үйлчилгээ үзүүлж буй байгууллагад л төлбөрөө төлөх ба андуурч өөр дансанд гүйлгээ хийх, эсвэл буруу дүн оруулах гэх мэт эрсдэлүүдийг арилгадаг.

  1. Санхүүгийн төлөвлөлт

Та тогтмол хэрэглээгээ урьдчилан захиалах буюу “subscribe” хийснээр зардлаа урьдчилан таамаглаж, төсвөө үр дүнтэй удирдахад тусалдаг.

  1. Хүртээмж.

Мэдээж бид “subscription” буюу захиалгын хэлбэрийг ашигласнаар дэлхийн тренд үйлчилгээнүүдийг хаанаас ч, хүртээмжтэй хэлбэрээр авах боломж бүрдэж байна.

Тэгвэл бизнес эрхлэгчдэд ямар давуу талыг олгодог вэ?

  • Урьдчилан тооцоолох боломжтой орлого: Захиалгын загвараар бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх нь урьдчилан санхүүгийн таамаглал, төлөвлөлт хийх боломжтой байдгаараа давуу талтай.
  • Хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх: Бизнесийн байгууллагууд дээрх загварыг хэрэглэгчдэд санал болгосноор худалдан авалт хийх зуршлыг бий болгож, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, үнэнч хэрэглэгчдийн тоо нэмэгдүүлж байгааг дурдсан байна. 
  • Бизнесээ өргөтгөх боломж: Захиалагч болон хэрэглэгчдийнхээ цагийг хэмнэж, байршлаас үл хамааран үйлчилгээ авах боломжийг олгосноор үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх боломжтой.
  • Хэрэглэгчийн судалгаа: Захиалгын үйлчилгээгээр дамжуулан компаниуд хэрэглэгчийн сонголтын талаар үнэ цэнтэй мэдээлэл цуглуулж, судалгаанд суурилсан сайжруулалтыг хийхэд давуу тал олгодог байна.

Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд захиалгын загвар нь инновацийг дэмжээд зогсохгүй уламжлалт бизнесүүдийг ч хэрэглэгчтэй өөр зарчмаар холбох нэг боломжыг олгож байна.

Тэгвэл Монгол улсад дээрх загварыг онлайн контент түгээгчид, цахим ном түрээслэн унших зэрэг үйлчилгээндээ  хамгийн өргөнөөр нэвтрүүлээд байна.

Тодруулбал цахим номын сан болох M book, M music, фитнес болон эрүүл мэндийн апп-ууд, программ хангамжууд, онлайн сургалтын платформууд нь ихэвчлэн төрөл бүрийн сургалтын материалд хандах эрхийг “subscription” буюу захиалга, түүнийг дагалдсан төлбөрийн автомат системээр дамжуулан бидэнд хүргэж байна.