Уншиж байна ...

ЦЕГ: Бусдын биед халдсан жолооч эмэгтэйд 100,000 төгрөгийн торгууль оногдуулсан

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 11 цаг 35 минут
iKon.MN
Зураг зураг
Олон нийтийн сүлжээн дэх бичлэгээс авав

LEXUS-600 загварын машины жолооч бусдын биед халдсан дүрс бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. 

Энэхүү зөрчилтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын албаны эх сурвалжаас тодрууллаа. 

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Натур" худалдааны төвийн дунд замд үйлдэгдсэн зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн.

Зөрчил гаргагчийг буюу тээврийн хэрэгслийн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэдгийг хэллээ. 

Зөрчлийн тухай хууль: 

Тус хуулийн 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах

Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.