Уншиж байна ...

"Сэлбэ голын далан дагуу явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг ирэх онд хийх юм"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх "S'Outlet" дэлгүүрийг буулгасан буурин дээр барьж байгаа Сэлбэ гол дагуух үерийн хамгаалалтын байгууламжийн 1.5 км урт шугам угсрах ажлын явц 60 хувьтай байгааг мэдээлээд буй.

Үерийн хамгаалалтын даланг барьсны дараа явган хүний замыг засахаас өөр ажил энэ жилдээ хийгдэхгүй юм байна. Далан дагуух тохижилтын ажлыг ирэх жил хийхээр төлөвлөснийг албаны хүмүүс хэллээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж: Одоогийн байдлаар Сэлбэ гол дагуу иж бүрэн тохижилтын ажил бус зөвхөн үер уснаас хамгаалах даланг барьж байгаа юм. Шинээр баригдсан далан Сэлбэ гол дагуух хэсгийг үер уснаас бүрэн хамгаална, далан сэтрэх зэрэг эрсдэл гарахгүй тооцоололтой. Үерийн далан барих ажлыг "Билгүүн монгол" компани гүйцэтгэж байгаа аравдугаар сард дуусгахаар ажиллаж байна. Барилгын ажил дууссаны дараа явган хүний замыг янзлах, ойр орчмыг цэвэрлэх ажил хийгдэнэ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр: Сэлбэ гол дагасан тохижилтын төслүүд бий. Тухайн орчинд энэ жил авто зам тавихаар төлөвлөөгүй. 

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн: Засгийн газраас Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд батлагдсан зураг, төсвийн дагуу Сэлбэ гол дагуух тохижилтыг хийх төлөвлөгөөтэй. 

Сэлбэ сэргэлтийн зураг, төсөвт тусгаснаар далангийн хоёр талаар авто зам, явган хүний зам, дугуйн замтай, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй байх юм. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын зүгээс Сэлбэ голын далан дагуу явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй тохижилтыг хүндрэлгүй, бага зардлаар хийх саналыг хэлж байгаа.

БНХАУ-ын ЭКСИМ банкны санхүүжилтээр хийгдэх Сэлбэ сэргэлт төслийг УБЗАА-нд шилжүүлэх эсвэл төслийн нэгж шинээр байгуулах асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамтай УБЗАА-ны дарга Ц.Төрхүү уулзалт хийсэн юм. Тус ЭСЯ-нд Сэлбэ сэргэлт төслийн өмнө хийгдсэн зураг, төсөв болон үерийн далангийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа мэдээллийг хүргүүлсэн. Бид хариуг хүлээж байна.

Үерийн хамгаалалтын байгууламжийг барьчихвал далангийн тохижилтын санхүүжилтийг 2025 оны төсөвт тусгах уу, Хятадын талтай ярилцах уу гэдгээ энэ онд багтаан шийдэж, ирэх оны бүтээн байгуулалтын улиралд тохижилтын ажлыг эхлэхээр төлөвлөсөн. 

Сэлбэ гол орчим, S'Outlet дэлгүүрийн буурин дээр барьж байгаа үерийн хамгаалалтын даланг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Далангийн өндөр 4.7-5.5 метр. Сэлбийн гүүрнээс S'Outlet буюу Нарны зам хүртэл 750 метрийн үерийн хамгаалалтын хос далан баригдана.

Фото: Сэлбэ гол дагуух үерийн хамгаалалтын байгууламжийн бүтээн байгуулалтын явц /2024.09.25/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг