Уншиж байна ...

Энхтайвны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны зам дээр ус зайлуулах шугамыг угсрах ажил маргааш дуусна

Б.Манлай
Өчигдөр 12 цаг 51 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны Даваа гарагт угсарч эхэлжээ. Тус хотхон орчимд борооны ус ихээр тогтож, иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулдаг байна.

Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийх юм байна. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жил төвийн зургаан дүүрэгт нийт 15 ус зайлуулах байгууламжийг шинээр угсарч байгаагийн сүүлийн буюу 15 дахь байршил “Нархан” хотхон болжээ.

Түүнчлэн Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
.