Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 08-р сарын 02-ны өдрийн хуралдаанаар "Инвескор ББСБ" ХК-д 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олгосон ба "InvesCore ABS" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 08-р сарын 26-ны 10:00 цагаас эхэлж, эхний өдрийн байдлаар захиалгын явц 59.28 хувьд хүрээд байна.
“Инвескор ББСБ” ХК нь 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлд анхны нээлттэй "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ыг олон нийтэд арилжаалж купон болон үндсэн төлбөрийг 2023 оны 1 дүгээр сард амжилттай бүрэн төлж дуусгаж байсан түүхэн туршлагатай билээ.
"InvesCore ABS"
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Жилийн хүү: 17%
Хугацаа: 18 сар
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Хүүний орлогын албан татвар: 5%
Үндсэн төлбөр: 12 дахь сард 50%, 18 дахь сард 50%-ийн төлөлт хийгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: icapital.mn
Холбогдох дугаар: (+976) 7755-0077
Арилжаанд оролцох: Ipo.icapital.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!