Уншиж байна ...

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаяр гишүүнийг сонгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батбаярыг сонгосон байна. 

Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.

Далайн Батбаяр нь танилцуулга:

Боловсрол:

  • 1997-2000 он Монгол Бизнес Дээд Сургууль
  • 2000-2002 он Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
  • 2004-2007 он Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
  • 2008-2010 он Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
  • 2012-2015 он Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
  • 2014-2016 он Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент

Боловсролын зэрэг, эрдмийн цол:

  • Бакалавр
  • Магистр
  • Доктор

Ажилласан байдал:

  • 2008-2012 он Уул уурхайн төслийн менежер, удирдагч
  • 2012-2016 он Барилгын төслийн санаачлагч, удирдагч
  • 2016-2024 он “Монгол Чех Металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2023- 2024 он “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч, УИХ-ын гишүүн

Гадаад хэл:

Англи, Чех, Орос