Уншиж байна ...

Өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая, зарлага нь 1.8 сая төгрөг байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа. 

Дурдсан хугацаанд өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувь өссөн дүн бөгөөд уг өсөлтөд цалин хөлсний орлого 31.2 хувь нэмэгдсэн нь нөлөөлсөн гэв.

Харин өрхийн сарын бодит зарлага нь 2024 оны хоёрдугаар улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оноосоо 14 хувиар өссөн байна. Зарлагыг ангилж үзвэл хамгийн их нэмэгдсэн нь хүнсний бус бараа үйлчилгээний зардал. Энэ төрлийн зардал өмнөх оноосоо 184 мянган төгрөгөөр нэмэгджээ.