Уншиж байна ...

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: “EXIT” СТРАТЕГИТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

ikon.mn
2024 оны 8 сарын 16
Сурталчилгаа

Хөрөнгөтөн хаалттай форумд шинэ төслөө танилцуулах гэж буй Таванбогд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

зураг
 

- Хөрөнгийн зах зээл дээр баримтлах ямар стратегиуд байна вэ?

Ажиглаад байхад Монголд хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваад эргээд гарахад хамгийн хүндрэлтэй байна. Иймээс ‘Exit” стратеги юу байх вэ? гэдэг туйлын чухал болоод байгаа юм. Жишээ нь, хөрөнгийн биржээс компанийн хувьцаа 10 саяд авлаа гэхэд эргээд “Exit” хийхэд асуудал алга. Харин 1 тэрбум төгрөгт хувьцаа авбал яах вэ? Энэ бол өөр асуулт. Иймээс бид харилцагчдадаа хөрөнгө оруулалтын санал танилцуулахдаа “Exit” стратеги нь юу байх вэ? гэдэгт маш сайн төвлөрч ажилладаг.

- Өнөөдрийн нөхцөл байдалд Монголд аль нь тохиромжтой вэ?

Манайх бол үнэт цаасны компани. Хувьцаа зуучлахаас андеррайтерийн эрхээрээ хөрөнгө оруулалт босгож өгдөг. Гэхдээ хүний хөрөнгө удирдахгүй. Монголын нөхцөл байдлыг харахад сүүлийн үед IPO-д оролцох оновчгүй байна гэх сэтгэгдэл, дүгнэлтүүдийг олон хүнээс сонсох боллоо. Учир нь IPO дараа ханш унадаг гэсэн ойлголт бий болоод байна. Цаашилбал IPO хийсний дараа ханш унахаар нь хувьцааг нь ав гэдэг үгсийг хүмүүс улам их хэлэх боллоо. Тэгвэл бид IPO-д орох үедээ дараа нь хэрхэн амжилттай гарах “Exit” стратеги гарган хоёр ч кейс дээр туршиж үзлээ. Эхний кейс нь 1 жилд 30%-ийн ашигтай гарсан бол хоёр дахь нь 23%-ийн ашигтай гарах төлөвтэй байна. Үүнээс гадна IPO-ийн өмнө хөрөнгө оруулалт хийх боломжийг нээхээр ажиллаж байна. Ингэхдээ мөн л маш таатай “Exit” стратегийг хөгжүүлж байна. Эдгээр ажлууд нь маань дөнгөж эхэлж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. 

 - Энэ санал болгож буй стратегийн давуу тал нь юу вэ?

Бидний хөгжүүлж буй стратеги бол компанийн анхны үүсгэн байгуулагч, шинэ хөрөнгө оруулагчийн хэн хэн нь хүссэн зорилгодоо хүрэх боломжийг нээж буйгаараа онцлог. Шинэ хөрөнгө оруулагч мөнгөө компанид оруулахдаа эргээд гарах “Exit” стратеги нь бэлэн байх юм. Энэ бол хамгийн том давуу тал. Гэхдээ энэ бол хийхэд амар ажил биш. Маш сайн судлах, шинжлэх шаардлага үүснэ. Иймээс бид маш анхааралтай ажиллаж байгаа. Мөн хүн бүрд нээлттэй байх боломжгүй хязгаарлагдмал байна. Учир нь энэ бол урт хугацааны хөрөнгө оруулалт байх юм.

зураг
 

Хөрөнгөтөн хаалттай форум

www.hurungutun.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.