Уншиж байна ...

Л.Гантөмөр: Гэр бүлтэй нь уясан татварын бодлогыг шинээр гаргахаас өөр аргагүй

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ирэх дөрвөн жил Засгийн газар татварын бодлогыг хэрхэн шинэчлэх талаар тодруулав.

Түүний асуултад Шадар сайд Л.Гантөмөр "Татварын шинэчлэлийн бодлого хийнэ. Бууруулах чиглэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүний тулд хугацаа хэрэгтэй. Хувь хүн, албан байгууллагад очиж буй дарамтыг аж багасгах вэ гэдэгт тодорхой тооцооллыг хийх юм.

Энд ойлгомжтой зүйл нь юу вэ гэхээр гэр бүлтэй нь уясан татварын бодлогыг шинээр гаргахаас өөр аргагүй. Адилхан ажил хийдэг хоёр хүн, нэг нь долоон ам бүлтэй тэрийгээ авч явдаг, нэг нь гурван ам бүлтэй тэрийгээ авч явдаг. Тэгсэн мөртлөө орлогын албан татвар адилхан төлөөд явж байдаг. Ард нь амьдралд нь үлдэх үлдэц, хүртээмж, бид амьдралын чанарыг сайжруулахын төлөө байгаа учраас энэ дээр бодлого хийнэ" гэж хариулсан юм.