Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын оноотой холбоотой мэдээлэлд Боловсролын сайд П.Наранбаяр хариулт өглөө.
Тодруулбал ЭШ-ын оноог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар дараах хариултыг хэлсэн юм.
Энэ тухай "Босго оноог өндөр болгоно. Чадвар муутай оюутан их, дээд сургуульд элсээд орвол тухайн сургууль хэзээ судалгааны их сургууль болж хөгжих юм бэ?
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дотроо босго оноог өндөрсгөнө гэж оруулсан. Энэ талаарх судалгаа үргэлжилж байна. Зарим нэгэн төрийн өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй уулзахад 520 онооноос эхлэх саналыг хэлсэн.
Мэдээж хувийн сургуулиудтай ярилцана. Тал талын байр суурийг сонсож, шийдвэрээ гаргана. Гэхдээ энэ жилийн элсэлттэй хамаагүй. Ирэх жилээс Элсэлтийн Шалгалтын босгыг улам өндөрсгөнө.
Эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүсээс байр суурийг нь сайтар сонссоноор ажлаа урагшлуулна. Ингэхгүйгээр дээрээс доош тушаах арга хэлбэрээр явбал хэзээ ч ажил урагш явдаггүй.
Гол чиглэл бол онооны босгыг өндөр болгох явдал. Улмаар их сургуулиудын чанар чансаа дээшилнэ" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!