Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын долдугаар сарын 24-ний 99 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталжээ.
Тус хорооноос өнөөдөр анхдугаар хурлаа хийж, долоон асуудал хэлэлцлээ.
Тодруулбал хурлаар сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг батлан дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж, тогтоол гаргажээ.
Эх сурвалж: Нийслэлийн сонгуулийн хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!