Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Монголчуудад түгээмэл тохиолдож буй өвчнүүдийг онцлон эрт илрүүлгийн багц гаргалаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Багц шинжилгээ болон онош тодруулах шинжилгээнүүдээс бүрдэх хоёр төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дороос үзүүлэх "МЭДСКАН" эрт илрүүлгийн төв өнөөдөр нээлтээ хийлээ.  

Тоног төхөөрөмжүүдийнх нь хувьд бүгд цоо шинэ соронзон резонанст томограф, компьютерт томографт, рентген, эхо, зүрхний цахилгаан бичлэг, нүдний дуран бусад лабораторийн шинжилгээний хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хиймэл оюун ухаанд суурилсан гэдгийг онцлов.

Түүнчлэн үйлчлүүлэгчийн цаг авах, ороод хэрхэн үзүүлэх зэрэг бүхий л шат дарааллыг маш ойлгомжтойгоор шийдэж чадсан. Үйлчлүүлэгч 90 минутын дотор бүхий л төрлийн үйлчилгээгээ аваад гарах боломжийг бүрдүүлсэн гэв. 

зураг
 

"МЭДСКАН" эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ "Манайх энгийн, зүрх судасны, тархи нурууны, хавдрын гэсэн дөрвөн төрлийн багц оношилгоотой. 

Энгийн багцад биеийн ерөнхий байдал ямар байгааг шинжлүүлэх шинжилгээнүүд багтсан. Зүрх судас, тархи, нуруу, хавдар нь монголчуудад түгээмэл тохиолдож буй өвчлөл учир энэ төрлийн багцуудыг тусад нь гаргасан. 

"Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг" гэж монголчууд ярьдаг. Ямарваа нэгэн зовуурь илэрсэн үед тухайн өвчин хожимдсон байдаг. Иймд өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол хугацаанд үзүүлэх нь чухал. Машинаа жил болгон оношилгоонд оруулдаг мөртлөө өөрийнхөө биеийг үзүүлэхгүй явсаар нэг л өдөр өвчин нь хүндэрчихсэн байдаг. Тогтмол хугацаанд биеэ үзүүлж явснаар хүнд өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм" гэв. 

БАГЦ ШИНЖИЛГЭЭНҮҮД 

ЭНГИЙН БАГЦ /550,000₮/
  • Лабораторийн шинжилгээ: 26 үзүүлэлт бүхий нарийвчилсан шинжилгээ 

Багажийн шинжилгээ:

  • Зүрхний цахилгаан бичлэг 
  • Ясны сийрэгжилт тодорхойлох 
  • Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг 
  • Хэт авиан шинжилгээ /ЭХО/
  • Рентген шинжилгээ /Цээж, нуруу/

Ерөнхий эмчийн дүгнэлт, зөвлөгөө

ЗҮРХ СУДАСНЫ БАГЦ /650,000₮/
  • Лабораторийн шинжилгээ: 26 үзүүлэлт бүхий нарийвчилсан шинжилгээ 

Багажийн шинжилгээ:

  • Зүрхний цахилгаан бичлэг 
  • Ясны сийрэгжилт тодорхойлох 
  • Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг 
  • Зүрхний өнгөт допплер /ЭХО/
  • Компьютерт томографт /Зүрхний/

Ерөнхий эмчийн дүгнэлт, зөвлөгөө 

ТАРХИ, НУРУУНЫ БАГЦ /750,000₮/
  • Лабораторийн шинжилгээ: 29 үзүүлэлт бүхий нарийвчилсан шинжилгээ 

Багажийн шинжилгээ:

  • Зүрхний цахилгаан бичлэг 
  • Ясны сийрэгжилт тодорхойлох 
  • Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг 
  • Хэт авиан шинжилгээ /ЭХО/
  • Рентген шинжилгээ /Цээж/
  • Соронзон резонанст томограф /Толгой, нуруу/

Ерөнхий эмчийн дүгнэлт, зөвлөгөө 

ХАВДРЫН БАГЦ /850,000₮/
  • Лабораторийн шинжилгээ: 31 үзүүлэлт, таван хавдрын маркер бүхий нарийвчилсан шинжилгээ 

Багажийн шинжилгээ:

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Ясны сийрэгжилт тодорхойлох 
  • Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг 
  • Хэт авиан шинжилгээ /ЭХО/
  • Компьютерт томограф /Цээж, хэвлий/

Ерөнхий эмчийн дүгнэлт, зөвлөгөө 

зураг
 

Цахим хаяг: MedScan   medscan.mn

Утас: 7777 2221

Хаяг: Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.