Сүүлийн хоёр хоног үргэлжлэн орсон борооны улмаас зам гүүр эвдрэн үерт урсаж аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.
А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 км-т үргэлжилсэн борооны улмаас үер бууж хоёр төмөр бетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдсан, хажуугийн шуудуу хажуу налуу угаагдсан байна.
Тухайн хэсгийг хариуцсан байгууллага нь шалгалт хийгдэж эвдрэлийн төрлийг тогтоохоор ажиллаж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлжээ.
Иймд иргэдийг орон нутгийн замд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!