2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Капитрон банк нь БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банк, NetsUnion Clearing Corporation-тай хамтран хэрэгжүүлэх “Хятад-Монголын хил дамнасан дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төсөл”-ийг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Капитрон банк нь энэ оны байдлаар олон улсын томоохон клирингийн банкууд дээр 30 гаруй ностро данстайгаар гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Капитрон банкны харилцагчид БНХАУ-д зорчихдоо бүх төрлийн төлбөр тооцоогоо Капитрон дижитал банкаараа хялбар төлөх боломж бүрдэнэ.
Тодруулбал, БНХАУ-д худалдан авалтын төлбөр төлөхдөө гар утсандаа ямар нэгэн нэмэлт аппликейшн болон карт ашиглах шаардлагагүй, Капитрон банкны “Дижитал банк” аппликейшнаараа Хятад улсын хаана ч бүх төрлийн төлбөр тооцоогоо хялбар шийдэх юм.
Энэхүү хамтрал нь Монгол, Хятад хоёр улсын хооронд хийгдэх цахим төлбөр тооцооны салбарт ололт амжилт, ойлгомжтой байдал, шинэчлэл дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна.
Капитрон банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!