Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбараа хэрхэн буцаах талаар Автотээврийн Үндэсний Төвөөс дараах мэдээллийг гаргажээ.
1. Тасалбар захиалсан сайт руугаа хандан хамгийн доод талд байрлах "Захиалгын мэдээлэл шалгах /Ebarimt авах/ тасалбар буцаах" хэсэг дээр дарахад доорх цонх гарч ирнэ. Тус хэсэгт захиалгын код болон бүртгүүлсэн утасны дугаараа бичээд шалгах товч дарна.
2. Тасалбар буцаах хүсэлт гаргах хэсэгт дарна.
3. Зорчигчийн мэдээллээ шалгаад цуцлах товч дарна.
4. ОК товчийг заавал дарж таны захиалсан тасалбар цуцлагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!