Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, ахмадуудын насны хишгийг энэ сарын 8-наас олгосон бол хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 18-ны Пүрэв гарагт дансанд нь шилжүүлэх хуваарьтай байна.
Харин олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 25-нд олгоно гэж Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас /ХХҮЕГ/мэдээллээ.
Хуулийн дагуу иргэдэд улсаас сард 12 төрлийн тэтгэмж, тусламж үзүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!