Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс баяр наадамтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ.
Энэ үеэр 0-18 насны хүүхдийн осол гэмтлийн талаар дараах мэдээллийг өгөв.
Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт болон зуны саруудад хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс өсдөг. Тухайлбал
- Уналт
- Ахуйн хүрээний осол гэмтэл
- Муур, нохойд хазуулах
- Тоглоомын талбайд бэртэж гэмтэх
- Мориноос унах зэрэг шалтгаант тохиолдол энэ хэрээр нэмэгдэх эрсдэлтэй.
2024 оны эхний зургаан сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
НАС:
- 0-5 нас-11,741
- 6-13 нас-15,546
- 14-18 нас-9,478 хүүхэд байна.
ОСОЛ ГЭМТЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААН:
- Зам тээврийн осол-2,883
- Унаж бэртэх (бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн)-18,205
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх (Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн)- 6,273
- Нохойд хазуулсан-789 тохиолдол гарсан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!