Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал(УИХ)-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
Ингэснээр аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өнөөдөр байгуулагдав.
Лобби бүлэг байгуулах тухай саналаа
Лобби бүлэг байгуулагдсан талаар сайд Л.Энх-Амгалан "Боловсрол, шинжлэх ухааны салбарт улстөржилтөөс илүү нэгдсэн зөв бодлого хэрэгтэй. Манай лобби бүлгийн гишүүд бүгд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс багтсанд талархаж байна. Боловсрол, шинжлэх ухаанаа сонсдог, анхаардаг улс зөв бодлогоор хөгждөг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!