Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг Улаанбаатар хотын гудамж, талбайд ажиллуулж байна.
Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой.
Морьт эргүүлийг одоогоор Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Биокомбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагчтай зохион байгуулж байна.
Тэд иргэдийн дуудлагын дагуу тээврийн хэрэгсэл болон явган явах боломжгүй гудамж талбай, голын ай сав газарт цаг алдалгүй хүрч ажиллах давуу талтай юм.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!