ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тэйлор Свифтийн хуурамч нүцгэн зургийн тархалтыг зогсоохын тулд X платформ нэрийг нь хайлтын системээсээ хасав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Тэйлор Свифтийн хуурамч порнограф зураг X платформд тарсан нь энэ долоо хоногийн нэг гол дуулиан байлаа.

Энэ нь хиймэл оюуны технологи ашиглаж бусдын зураг, дүрсийг зөвшөөрөлгүй бүтээх аюул ямар ноцтой хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал болсон юм.

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X сошиал платформ Свифтийн порнограф контентын тархалтыг зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа шавхан ажиллаж байна.

Баасан гарагт тус компани ийм зураг дүрсүүдийг устгаж, тараасан хүмүүсийн эсрэг зохих арга хэмжээг авахаа мэдэгджээ.

Бямба гарагт X платформоос дуучны нэрээр хүртэл мэдээлэл хайх боломжгүй болсон байна.

Тухайлбал хайлтын цонхонд “Taylor Swift” гэж бичихэд алдааны мэдэгдэл үзүүлж байв.

зураг
 

Авсан арга хэмжээнээс нь харвал X платформ “deepfake” гэгддэг хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн хуурамч зураг, дүрстэй тэмцэх аргаа олохгүй байгаа бололтой.

Тэйлор Свифтийн дуулиан АНУ-ын эрх баригчдын анхаарлыг хүртэл татаад байна.

Баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жеан Пьер ийм үзэгдэлтэй тэмцэх хууль бий болох шаардлагатай болсныг мэдэгджээ. Эндээс үзвэл конгресс удахгүй “deepfake” контенттой тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж магадгүй болсон байна.

 

Эх сурвалж: Mashable