Нийтийн тээврийн автобусны М:4, Ү:5, Ү:9, Ү:10 чиглэлд орсон өөрчлөлт
Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өнөөдөр өөрчлөлт оруулж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа өнөөдөр танилцууллаа.
М:4 Шархад-Гэмтлийн эмнэлэг-Саппоро-Цамбагарав чиглэл Гэмтлийн эмнэлгээс буцаж эргэж байсныг Энхтайваны өргөн чөлөөтэй холбож, Саппорогоор баруун эргээд Цамбагаравын уулзвараар буцаж эргэж явахаар Энхтайваны өргөн чөлөөтэй Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон өөрчлөлт оруулсан.
Ү:9 Нисэх-Сонсголон-Таван шар чиглэлийн автобусыг Сонсголонгийн замаар явуулаад Таван шараас буцаж эргүүлж байна.
Ү:10 Яармагийн эцэс-ТЭЦ IV-Гуравдугаар эмнэлэг чиглэлийн автобусыг Яармагийн эцсээс Сонсголонгийн замаар явуулаад ТЭЦ IV-ийн зам руу ороод гуравдугаар эмнэлгээс буцаж эргэх зохицуулалтыг хийсэн.
Ү:5 Тоосгоны үйлдвэр-Зүүн дөрвөн зам-ХӨСҮТ: Энхтайваны өргөн чөлөөнөөс Намъянжүгийн гудамж руу орж байгаа чиглэлийн иргэдийн дамжин суух хугацаа хол байсан учир Тоосгоны үйлдвэрээс орж ирж байгаа чиглэлийг Токиогийн гудамжаар явуулаад Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замаар ороод Зүүн дөрвөн зам дээр дамжин суулт хийж, буцаж ХӨСҮТ-ийн зогсоол руу оруулж сунгасан.
Ингэснээр иргэд Зүүн дөрвөн замын автобусны зогсоолоос дамжих боломжтой болж байгаа юм гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
