Эрүүл мэндийн байгууллагад хяналтын камер ашиглахын давуу талууд
Эрүүл мэндийн салбарын техник технологи өдрөөс өдөрт хөгжиж, өвчтөнд үзүүлэх үйлчилгээ улам сайжирсаар байна. Тодруулбал, өвчтөнүүдийг алсын зайнаас хянах буюу эмч, сувилагч заавал өвчтөний хажууд байж биеийн үзүүлэлтийг хянадаг энэ тогтолцоог халахын төлөө олон улс хүчээ уралдуулан, ихээхэн хөрөнгө санхүү зарж байна.
Учир нь өрөөнд байрлуулсан тусгай камерын тусламжтайгаар өвчтөнийг хянадаг болох нь эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулаад зогсохгүй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад асар өндөр ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолсоор байна. ДЭМБ-аас 2020-2025 оныг дэлхийн эрүүл мэндийн салбарын дижитал хөгжлийн жил хэмээн зарласантай холбогдуулан нэвтрүүлсэн нэгэн томоохон шинэчлэл нь эмчлүүлэгчийг алсын зайнаас хянах удирдлагын систем буюу алсын зайны камер юм.
Камерыг эмнэлгүүдэд байршуулснаар эмч, сувилагчид өвчтөний биеийн байдлыг тусгай системээр өөрсдийн өрөөнөөс хянах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. Тиймээс дэлхий дахинаа эмнэлгийн байгууллагууд видео, аудио болон бусад техник технологиудыг ашиглан өвчтөний биеийн байдал, үзүүлэлтийг алсын зайнаас хянах олон төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байна.
Энэ камер нь эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй өвчтөнүүдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлж байгааг тодотгожээ. Өвчтөн амьсгалахад хэцүү болсон, хүчтэй ханиалгаж байгаа тохиолдолд энэ чимээ нь тус камерын аудиогоор дамжин эмчид сонсогдоно. Тиймээс нэн даруй арга хэмжээ авах боломжтой гэсэн үг. Аюулгүй байдал талаасаа өвчтөний нүүр царай болоод биеийн ерөнхий дүрийг энэ камер нь халхавчлан нуух, сарниулах тохиргоотой. Тиймээс хувь хүний нууц, аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар халдахгүй юм байна.
Таван Богд Солюшинс ХХК 2018 оноос Axis брэндийн хяналтын камер, программ хангамжийг зах зээлд нэвтрүүлэн, нийлүүлэлт суурилуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлийг тусгайлан боловсруулж байна.
Холбогдох утас: 7500-7777
Facebook: Tavanbogd Solutions LLC
Дэлгэрэнгүй мэдээллийг: (3) Facebook
Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв байр
#TavanBogd_Camera, #TavanBogdSolutions, #TavanBogd_Axis, #SecurityCamera, #SafeCity, #ДэлхийдТэргүүлэгч
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
