Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Адууны мах чанахад аагтай үнэртэй байсан бол одоо үхрийнхээс ялгарахгүй болсон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газрын тухай хуулийг шинэчлэх гэж байна. Уг хуульд ямар өөрчлөлтүүд орохыг БХБ-ын сайд мэдээлэв.

Тэрбээр "Улсын газрын төлөв байдал, чанарт мониторинг хийж, үнэлэлт өгөх замаар доройтсон газрыг сайжруулах, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтанд өгдөг, тэднээс хариуцлага нэхдэг, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар зохицуулсан. Энэ нь хөдөө аж эрхэлдэг манай оронд маш чухал зүйл.

Өнөөдөр бэлчээр дээр өөрчлөлт гарч, олон төрлийн ургамал устаж үгүй болж байгаа. Үүнийгээ бид сайн мэддэггүй, нөхөн сэргээдэггүй.

Өвс ургамал үгүй болсноос малын махны амтад өөрчлөлт орсон. Адууны мах чанахад аагтай үнэртэй байдаг байсан бол энэ үнэр үгүй болж, үхрийн махнаас ялгарахгүй болсон. Энэ өвс, ургамал байхгүй болсонтой шууд холбоотой.

Органик мах байгаль цаг уурын өөрчлөлттэй холбогдоод өөрчлөгдөж байна. Тиймээс газрын мониторингийн үнэлэлт, дүгнэлтээ сайн хийдэг, түүнийхээ дагуу арга хэмжээ авдаг, устаж буй ургамлаа нөхөн сэргээдэг, тарьж үржүүлдэг байх юм бол байгаль цаг уурын өөрчлөлтөөс хөдөө аж ахуй, эдийн засгаа хамгаалж үлдэж чадна. Хөдөө аж ахуйн салбар мониторингийн үнэлгээний гол хэрэглэгч байх ёстой. Бэлчээрийн менежмент сайжирна гэж үзэж байгаа.

Монгол Улсын хэмжээнд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн 23%-ийг газрын холбогдолтой маргаан эзэлдэг байна. Тиймээс маргааныг 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулна. Ингэснээр шүүхээс явахаас өмнө шийдвэрлэх боломж бүрдэх юм" гэв.

Кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн тогтолцоог кадастрын хуульд тусгажээ. Кадастрын нэгдсэн сантай болно хэмээн хуульд тодорхой тусгасан байна.