Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр/2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ хэмээн Боловсролын Үнэлгээний Төв цахим хуудсандаа нийтэлсэн байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.

"Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой" гэв.

Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

зураг