Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн өндөр шагналын сантай бүсийн математикийн олимпиад боллоо

ikon.mn
2023 оны 2 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

"Хөвсгөлийн залуу математикчид" ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Их Сорилго-16" Хойд Бүсийн Математикийн Олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уг олимпиадыг Мөрөн хотын засаг дарга Д.Идэрмөнхийн дэмжлэгтэйгээр анх удаа бүсийн хэмжээнд зохион байгуулсан ба Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгийн шилдэг математикч хүүхдүүд өрсөлдсөн чансаа өндөр олимпиад болсон байна. Мөн олимпиадыг Хөвсгөл аймгийн хувийн хэвшлүүд ивээн тэтгэж сурагч, бэлтгэсэн багш нарыг нийт 12,250,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.Сурагчдын шагналыг Д.Зоригт захиралтай "Намуун" брэнд, А.Нарантуяа захиралтай "Лидэр'' фарм, М.Болорчулуун захиралтай "Болор макс" компани ивээн тэтгэсэн бол бэлтгэсэн багш нарын шагналыг Т.Туяа захиралтай "Fis Gis" LLC компани тус тус ивээн тэтгэв.

зураг
 

Оюуныг дэмжигч Хөвсгөл аймгийн хувийн хэвшлүүдийг танилцуулбал:

  • "Fis Gis" LLC - Барилга, архитектурын зураг сэргээн засах ажлыг Европын холбооны улсуудаас хүлээн авч гүйцэтгэдэг компани.
  • "Намуун" брэнд - Нярай хүүхдийн ариутгасан өлгий даавуу болон 0-1 нас хүртэлх хүүхдийн бэлэн хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэл.
  • "Лидэр" Фарм - Мөрөн хотод 2 салбар, Хатгал тосгонд нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аймагтаа анхны хүргэлтийн эмийн үйлчилгээг нэвтрүүлсэн 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй эмийн фарм.
  • "Болор Макс" - Хүнсний болон ахуйн хэрэглээний барааны түгээлтийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Макс Эксит ХХК, Mongolian distribution, We international, Zebra international зэрэг компаниудын гэрээт борлуулагчаар ажиллаж байна. 
зураг
 
зураг