Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Таны AirPods Pro чихэвчний шуугиан дарах функц нь асуудалтай бол бид үнэ төлбөргүй сольж өгнө"

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 2 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

Гар утсаар ажил амьдралаа залгуулдаг болсон өнөө үед дэлгэцээ хагалах, чихэвчийнхээ өрөөснийг алга болгох, батарей нурах зэрэг асуудлууд мундахгүй. Өндөр үнээр авсан утсаа засуулах гэж нүд салгахгүй сахиж суух, баталгаагүй, албан бус газар даатгачхаад эргэж буцан цаг зав, илүү их хүч хөдөлмөр зарцуулахаас хэрхэн сэргийлж болох вэ?

Хариулт нь Баталгаат засварын төв юм. Мобиком Корпорацийн Баталгаат засварын төв хариуцсан Device үйлчилгээний хэлтсийн менежер Д.Очирхуяг, Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний ажилтан Э.Сүх-Эрдэнэ нартай ярилцаж, баталгаат засварын төвд хандахын давуу талуудыг тодрууллаа.

- Мобикомын Баталгаат засварын төвийн үйл ажиллагааг танилцуулна уу. Ямар засвар үйлчилгээнүүдийг үзүүлдэг вэ?

зураг
 

Д.Очирхуяг: Манай Баталгаат засварын төв 2001 онд Nokia-аас эхлээд 2011 онд Samsung, 2018 онд Huawei, 2022 онд Apple брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхийг авсан. Эдгээр брэндийн гар утас, дагалдах хэрэгслүүд болон нэмэлтээр Манай интернэтийн modem, Өрхийн интернэтийн router зэрэг төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг үзүүлж байна. Apple-ийн хувьд гар утаснаас гадна iWatch, AirPod, MacBook, iPad зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг засварладаг.

Тодорхой нэг гэмтсэн эд ангийг сольж засварлахаас гадна тухайн бүтээгдэхүүнийг өөр шинэ бүтээгдэхүүнээр бүхэлд нь /SWAP/ солих үйлчилгээ бас бий. Жишээ нь, AirPods чихэвчийнхээ өрөөснийг хаячихвал манайхаас зөвхөн хаясан талаа авах боломжтой. Яг одоогоор 2020 оны 10-р сараас өмнө худалдаанд гарсан AirPods Pro чихэвч дээр Apple компанийн тусгай хөтөлбөр зарлагдсан байгаа. Хөтөлбөрийн хүрээнд таны AirPods Pro чихэвч хэт шуугиантай болсон, шуугиан дарах функц нь хэвийн бус ажиллах зэрэг асуудал илэрсэн бол бид үнэ төлбөргүйгээр сольж өгнө. Зөвхөн мобикомын Баталгаат засварын төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

support.apple.com/airpods-pro-service-program.

- Мобикомын Баталгаат засварын төвд хандах нь юугаараа давуу талтай вэ?

зураг
 

Э.Сүх-Эрдэнэ: Албан бус газарт хандаад дэлгэцээ солиуллаа гэхэд Face ID, Finger print нь ажиллахгүй байх, цуврал дугаарыг (Serial) нь таниулаагүй болохоор Unknown part гэж утсан дээрээ гарч ирэх зэргээр дахин асуудлууд гардаг.

Манайх мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлж, IMEI, цуврал дугаараар (Serial) сэлбэг эд ангийг нь таниулж тохируулж өгдөг учраас ямар нэгэн алдаа гардаггүй. Мөн брэнд бүр дээр тухайн бүтээгдэхүүнийг засах эрхийн сертификаттай мэргэжлийн инженерүүд ажилладаг.

Д.Очирхуяг: Албан бус засварчдын засаж буй эд анги, сэлбэгийнх нь эх сурвалж тодорхой биш байдаг. Хуучин утасны ажиллаж байсан эд ангиар солих, оригинал бус сэлбэгээр ашиглах эрсдэл өндөр байдаг бол бид Samsung, Apple, Huawei-гийн үйлдвэрээс албан ёсоор оруулж ирсэн найдвартай сэлбэг хэрэгслүүдээр дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээний процессын дагуу засвар үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.

Жишээ нь: Гар утасны камер эвдэрвэл шинэ камераар сольчихвол эргээд хэвийн ажиллана гэсэн үг биш. Үндсэн хавтан дахь чип /chipset/ тэйгээ тохируулах, тусгай программаар камерын дүрс өсгөгч, нягтаршлыг /Zoom, Resolution/ нь тааруулах зэргээр үйлдвэрийнх нь техникийн хүчин чадлыг хангуулдаг. Ус чийг, шороо тоосны хамгаалалттай утасны хувьд хамгаалалтын дотор наалтыг стандартынх дагуу нэмэлтээр наах зэргээр хамгаалалтын горимыг алдагдуулахгүйгээр засвар үйлчилгээг үзүүлдэг.

Дүгнэвэл, эхлэлээс төгсгөл хүртэлх бүх процесс тодорхой, аль боолтыг тайлсны дараа аль үйлдлийг хийх вэ, яагаад заавал тэр дарааллаар явах ёстой вэ гэдгийг бичсэн гарын авлагыг мөрддөг. Уг гарын авлагыг дагахгүй бол өөр эвдрэл гарах, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх асуудал үүсэж болно. Албан ёсны, Баталгаат гэдэг утга нь тухайн брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийн аль ч засварын төв дээр очсон, ижил стандарт, горимын дагуу засварлаж солих үйлчилгээг ойлгоно. Манай мобикомын Баталгаат засварын төв тэдгээрийн нэг нь гэсэн үг юм.

- Мобиком Apple брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны үйлчилгээний төлөөлөгч гэж явдаг. Тэгэхээр Монголд мобикомоос өөр Apple-ийн албан ёсны засвар үйлчилгээг үзүүлдэг газар байхгүй гэж ойлгож болох уу?

Д.Очирхуяг: Тийм. Apple-ийн бүтээгдэхүүнийг борлуулж буй албан ёсны байгууллагыг “Authorized reseller”, албан ёсны засвар үйлчилгээг үзүүлдэг байгууллагыг “Authorized Service Provider” гэж олон улсад нэрлэдэг. Эдгээр тусдаа эрх эзэмшсэн байгууллагуудад Apple-иас өөрсдийнхөө шаардлагыг тавьж, нөү-хаугаа хуваалцаж явдаг. Монголд  “Authorized reseller”-үүд олон, Apple-ийн шалгуурыг хангаж албан ёсны эрхийг авсан “Authorized Service Provider” нь зөвхөн манай мобикомын Баталгаат засварын төв юм.

- Apple-ийн албан ёсны үйлчилгээний төлөөлөгч болоход өндөр шаардлага тавьдаг уу?

Д.Очирхуяг: Тийм. Хүний нөөцийн ур чадвар, туршлага, байр талбай болон цахилгаан техникийн чадамж, санхүүгийн чадамж, менежментийн туршлага бэлэн байдал, алсын хараа, олон улсын аудитын компаниар хийлгэсэн санхүүгийн тайлангууд, Олон улсын ISO стандарт, ХЭМАБ-ын тогтолцоог хэрэгжүүлсэн эсэх зэрэг олон талын шалгуурыг харгалзан үздэг. Эрхийг олгосны дараа ч манай үйлчилгээ,  үйл ажиллагааг тогтмол хянаж сайжруулах зөвлөгөө, тусламжаар тасралтгүй хангадаг.

- Хэрэглэгчид засварын төвд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Түлхүү тохиолддог эвдрэл, гэмтэл гэвэл?

Э.Сүх-Эрдэнэ: Хамгийн түгээмэл ханддаг асуудал бол дэлгэц хагарах. Apple-ийн бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчийн ID-гаа гаргуулахаар их ханддаг. Хүний хувийн нууцлалтай холбоотойгоор ID, нууц үг сэргээх үйлчилгээг үзүүлдэггүй ч бид хэрэглэгчдээ зөвлөгөө өгдөг. Интернэтийн төхөөрөмжийн хувьд тохиргоо алдагдах, гар утсаа зориулалтын бус цэнэглэгчээр цэнэглэснээс үүдэлтэй гэмтлээр хүмүүс түлхүү ханддаг.

- Утасны дэлгэц дээр жишээ нь, iPhone X-аас дээш загварыг солино гэсэн шаардлага байдаг уу?

зураг
 

Э.Сүх-Эрдэнэ: Мобикомын борлуулж байгаа гар утасны дэлгэц болон бусад сэлбэгүүд бэлэн нөөцөд байдаг. Хэрвээ тухайн загварын сэлбэг, хэрэгслийн нөөц дуусвал сэлбэг захиалж засвар үйлчилгээгээ тасралтгүй үзүүлнэ. Бусад албан ёсны борлуулагчийн борлуулж буй утасны загвар дээр мөн ялгаагүй тусгай захиалгаар үйлчилгээ үзүүлнэ. Захиалсан сэлбэгүүд 7-14 хоногийн дотор ирдэг.

- Гар утас, төхөөрөмжүүд засдаг инженерүүдээ хэрхэн бэлддэг вэ?

Д.Очирхуяг: Samsung, Apple, Huawei брэнд өөрсдийн гэсэн сургалтын программ хангамжуудтай байдаг. Тэдгээр программ хангамжуудаар дамжуулан инженерүүд маань сургалтад хамрагдаж, шалгалтаа өгөөд, сертификатаа авч, засвар хийх эрхтэй болдог. Жишээ нь, Apple-ийн хувьд бүтээгдэхүүний загвар, төрөл тус бүрээр сургалтад хамрагддаг. Тухайн бүтээгдэхүүнийг засах сургалтад хамрагдаж, сертификат аваагүй бол тухайн бүтээгдэхүүнийг засах, Apple-ийн систем дээр бүртгэл хөтлөх эрхгүй байдаг.

- Теди төв өнгөрсөн намар бүрэн шинэчлэгдсэн. “Баталгаат засварын төв” ч гэсэн ширээ сандал дээр техникийн шаардлагыг хангахаас эхлээд тусгай стандартын дагуу шинэчлэгдсэн байсан. Энэ талаар сонирхуулна уу?

зураг
 

Д.Очирхуяг: Баталгаат Засварын төвийг Apple болон Samsung-ийн стандарттай хослуулан нийцүүлж зохион байгуулсан. Инженерийн сандал, ширээний өндөр, хийцээс эхлүүлэн сэлбэгийн агуулах өрөө нь хүртэл тусдаа стандарттай. Баталгаат засварын төвийн гол онцлог нь цахилгааны аюулгүй байдлын шаардлага, инженерийн ажиллах орчин, гэрэлтүүлгээс гадна үйлчилгээ авч буй хэрэглэгч инженерийн ажиллаж буй байдлыг гаднаас харах боломжоор хангах дижитал хөшиг бүхий шилэн хийцийг нэвтрүүлсэн.

Мөн инженерийн ажлын ширээ дээр тусгай /ESD mat/ дэвсгэр материалыг цахилгаан газардуулгатай холбон суурилуулж, хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжид хуримтлагдсан статик цахилгаан цэнэгийг газардуулдаг. Ингэснээр бид хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийг бүхий л талаар хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.

зураг
 

- Тэгвэл ашиглаж буй багаж хэрэгслүүд нь ямар онцлогтой вэ?

Д.Очирхуяг: Тусгай программ хангамж, төхөөрөмж, багажуудыг тухайн брэндийн үйлдвэрлэгчээс нь захиалж авдаг. Учир нь хэрэглэгчийн төхөөрөмж, гар утсыг гараар задлахад дэлгэцийг гэмтээх, батарейг нугалах зэрэг эд ангиудыг гэмтээх эрсдэлтэй, буцааж гараар угсрахдаа ч үйлдвэрийн горимтой ижилхэн угсарч чадахгүй, битүүмжлэл алдагдах зэрэг уг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулах асуудлууд үүсдэг. Эдгээр программ хангамж, төхөөрөмж, багажуудыг зөвхөн албан ёсны эрх авсан компаниудад л олгодог учраас бусад эх сурвалж, эсвэл хувиараа авах ямар ч боломжгүй юм.

Жишээ нь: Гар утасны үндсэн хавтан, дэлгэц нь их биетэйгээ тусгай наалттай байдаг учраас тодорхой минутын турш, заасан температураар халаасны эцэст утсыг задлах ёстой байдаг. Энэхүү үйлдлийг хийдэг тусгай халаагч төхөөрөмж бий. Мөн утсыг задлах, буцааж үйлдвэрийн горимд угсрахад зориулсан төхөөрөмжүүд, камерын нягтаршил, утасны битүүмжлэл, сүлжээ шалгагч багаж гэх мэт олон төрлийн тусгай багаж, хэрэгслүүд бий. Төхөөрөмж, гар утсыг оношлохдоо ч тухайн үйлдвэрлэгчийн оношилгооны программ хангамжаар үндсэн эд анги, үндсэн функцуудыг дарааллын дагуу шалгаж, алдааг илрүүлдэг. Ингэснээр инженерийн цагийг хэмнэхээс гадна алдаа гарах эрсдэлийг маш сайн бууруулдаг.

Мөн хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжийг албан ёсны эрхтэй баталгаат засварын төв нь оригинал сэлбэг хэрэгслээр засварласан гэдгийг баталгаажуулахын тулд сэлбэг, эд ангийг цуврал дугаараар программ хангамжид бүртгэснээр хяналтын системд холбогддог. Манай ашиглаж буй сэлбэг, эд анги нь хуурамч бүтээгдэхүүн дээр, эсвэл 2 өөр гар утас, төхөөрөмжид зэрэг ашиглагдах боломжгүй гэсэн үг юм.

- Хэрэглэгч баталгаат хугацаандаа үнэгүй засвар үйлчилгээ авдаг уу?

Д.Очирхуяг: Баталгаат хугацаанд цахилгаан болон механик гэмтэл илрээгүй, мөн ус чийг ороогүй буюу хэрэглэгчээс хамаараагүй доголдол дээр үнэгүй засвар үйлчилгээг үзүүлдэг.

Орон нутгийн хэрэглэгчдийн хувьд орон нутаг дахь манай салбарт хүлээлгэж өгөөд, шуудангаар явуулах боломжтой. Шуудангийн зардлыг бид бүрэн хариуцдаг. Мөн гэр бүл, ойр дотнын хүмүүсээрээ дамжуулаад гар утсаа оношлуулахаар ирүүлдэг тохиолдол ч бий.   

- Та бүхэн ойрын үед ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?

Д.Очирхуяг: Бид засварын төвдөө шинээр Apple-ийн бүх төрлийн оригинал цэнэглэгч, адаптерыг худалдаалж эхэлж байна. Эдгээр нь минимал амьдралын хэв маягийг дэмжсэн, байгальд ээлтэй, үйлдвэрийн савлагаатай.

Э.Сүх-Эрдэнэ: Цэнэглэгч ярьсан дээр та бүхэндээ нэг зөвлөгөө өгмөөр байна.

Тухайн гар утас, төхөөрөмж нь өөрт таарсан цахилгаан хүчдэл, гүйдлийн хүчээр цэнэгээ авч ажилладаг. Түүнд нь таарсан зориулалтын цэнэглэгч, USB cable-тай байдаг. Хүмүүс найдваргүй уртасгагч, цахилгаан хэлбэлзэлтэй залгуурт, зориулалтын бус цэнэглэгчээр цэнэглэснээс үүдэлтэй батарейн чанар /Battery health/ нь огцом муудах, эсвэл цэнэглэгч нь хурдан шатах асуудал гардаг.

Мөн Fast charging технологитой сүүлийн үеийн гар утаснууд оригинал цэнэглэгчээр цэнэглэхэд 15-30 минутад 100% бүрэн цэнэгээ авч чаддаг бол зориулалтын бус цэнэглэгч 60-90 минутад ч бүрэн цэнэглэж чаддаггүй. Тиймээс та зориулалтын оригинал цэнэглэгчээр цэнэглэж, гар утасныхаа батарейг хамгаалах, мөн цэнэглэх цагаа хэмнээрэй гэж зөвлөмөөр байна.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.