Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банк Bidend.mn платформтой хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 1 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Bidend.mn нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг үнэ хаялцуулах зарчмаар дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулах технологийн шийдэл бүхий платформ юм. Уг платформ нь Монголын санхүүгийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа санхүү, хөрөнгийн удирдлагын шинэ төрлийн онлайн үйлчилгээ болж байна.

Банкууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар зээл, хүүгийн эргэн төлөлтийг төлүүлэхэд ихээхэн цаг, зардал шаардагддаг. Энэ хугацаанд хөрөнгийн эдийн засгийн бодит үнэ цэнэ буурах, уламжлалт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны явцад хөрөнгийн үнэ буурах тохиолдлууд бий. Банк болон харилцагч нарын эрх зүйн орчинд хөрөнгийн худалдааны онлайн дуудлага худалдаа чухал ач холбогдолтой юм.

зураг
 

Төрийн банк нь Bidend.mn платформтой Хамтран ажиллах гэрээ байгуулснаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлтэй харилцагчидтайгаа харилцан зөвшилцвөл барьцаа хөрөнгийг уг платформд байршуулан нээлттэй, ил тод, онлайн дуудлага худалдааг зохион байгуулах боломжтой болж буй. Ингэснээр нэг талаас зээлдэгч цаг хугацаа алдаж, зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх давуу талтай. Харин банк чанаргүй зээлийн багцаа бууруулах, барьцаа хөрөнгийн одоогийн үнэ цэнийг хамгаалан хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийг богино хугацаанд худалдан борлуулах боломж бүрдэх юм байна. 

Төрийн банкны хөрөнгүүдийг www.bidend.mn-ээс сонирхоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.