Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Уртнасан: ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал хоёрдугаар сарын 15-н хүртэл хойшиллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүх хурлаас гарсан шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан танилцуулав.

Тэрбээр "Шүүгдэгч Нарантуяад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүхийг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны 14:30 цагт товлосон боловч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

Мөн талуудаас гэрч, эмч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна" гэв.